2012-12-13
Сурагчдын өвлийн амралтын хугацаа уртаслаа
 ; font-family: Tahoma; line-height: 18px;">Эцэг эхчүүдийн хүсэлтээр гарсан шийдвэр

; font-family: Tahoma; line-height: 18px;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 12 дугаар сарын 11-нд тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгалаа. Хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихсэж, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болсон байна. Нийслэлий...

2012-05-18
Хүрэл зэвсгийн үе
  Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл I мянганаас эхэлсэн байна.I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ.Хүрэл эдлэлд зэс 90%,; background-image: none; background-attachment: initial; background-origin: initial; background-clip: initial; font-family: sans-serif; font-size: 13px; line-height: 19px; ">цагаан тугалга 10% о...
2011-05-12
ХОЙД-ГОЙД

Үүнээс халхын хойгуур онцгойлон суулгасан хэмээх утгаар ”Онцгой - Хойд” буюу “Хойд -  Гойд” гэсэн үгнээс “Хотогойд” гэдэг нэр гарсан бололтой. Учир нь гэвэл хотгойдын дээдэс Хойд аймгийг XҮI зууны сүүлчээр (1580 хэдэн онд) Халхын засагт хан Лайхур довтлон албатан болгож халх нутагт суулгаснаар хотогойдын үүсэл гарсан байна.

Тийнхүү Халхын бүрэлдхүүнд багтсан хойдуудыг Дөрвөн Ойрадын холбооны үндсэн хойдуудаас ялган “Хойд - Хойд”,”Онцгой - Хойд” гэж нэрлэсэн болов уу.

Хотогойд нь XVI зууны эцэс XVII зууны эхээр Халхын Засагт хан аймгийн нутгийн баруун хойд этгээд Хөвсгөл нуураас Увс нуур өнгөртөл...

2011-05-12
МЯНГАД

Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана.

Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон аж зууж байсан ойн урианхай, ойн иргэдийн тасархай болно.

Тэд нэр эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд байгтаж яавсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна.

Мянгад нь Дөрвөн Ойрадын үед най...

2011-05-12
ЗАХЧИН

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.

Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын Засагт хаан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу дөрвөн сум болгон, язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.

Маамад нь хошой чин вангийн зэрэг, сэцэн тайж гэж алдаршсан заргач Хүнгүйн ач болно. 1775 онд дээрх захчин ...

2011-05-12
ДЭЭД МОНГОЛЧУУД

Чингис хааны хүү Хабат Хасарын 7-р үе болох Агсагалдай ноёны хоёр хүүгийн ахмад Арагтөмөр нь хочин, жалайд, дөрвөд, горлос, ар хорчин, дөрвөн хүүхэд, зуу мянган, урадын ноёдын дээд уг бөгөөд нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг нь Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан хошууд аймаг болов.

Хошуудын эзэн Төрбайх хэмээх Гүш хан 1636 оны өвөл Хөхнуурт хүрч тус нутгийг эзэлж байсан Халхын Цогт тайжтай байлдан дийлж Хөхнуурыг эзэрхэн суужээ.

Дараа нь Гүш хан Төвдийг эзлэн Хөхнуур Төвдийг хошуудын ноёрхолд оруулав.

Гүш ханы 10 хөвгүүний удам нь Хөхнуурын хошуудын 21...

2011-05-12
ТОРГУУД

Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос /өөлд/ зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна.

Тэнд очсон торгуудууд Орос улстай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа.

Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүнгарын улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд XVIII зууны дунд үес Зүүнгар улс мөхөж Манж нар Ил Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан торгуудын...

2011-05-12
ХОТОН
Эд хуучин Дөрвөдийн Зоригт хан аймгийн нутгийн савд Тогтохын шил, Бургалтайн гол орчмын уулсаар өвөлжиж зусан, намар хавартаа Увс нуурын зүгт Тээлийн голоор нутаглан, тариалангийн ажлыг голлон, мал аж ахуйг дагалдах маягаар эрхэлж иржээ.

Шашин мөргөлийн хувьд лалын шашныг шүтэн молда /лам/-д мөргөдөг, хэв суртал нь дөрвөдтэй төстэй боловч түрэг маягийн заншлийн улбаа нь мартагдаагүй байна.

Хотон аялгуунд болон эртний ойрад аялгууны дуудлагатай үгс нэлээд тохиолдоно.

Хотон хүмүүс хүн судлалын шинжээрээ монголоос өөр, нүд хөнхөр, хамар өндөр, сахал үс ихтэй түрэг маягийн царай зүс бие бялдартай ...

2011-05-12
ЦААТАН

Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Цаатангууд нь хуучин Тувагийн Том хошуунаас нүүдллэн ирж одоогийн нутагт суурьшжээ.

Цаатнууд  тува нарын нэг адил монгол, манжийн захиргаанд байжээ.

Манж чин улсын үед Тагнын урианхайн есөн хошуу (ойн сальжак, тож та буюу монгуш, бэйс, маат буюу Кодагайт, Нибаз, хозут, шал) болж байснаас хоёр нь (Бэйс, Маат) монгол ванд захирагдаж байв.

Тож хошуу нь Хөл, Ак, Кара, Чугок гэсэн дөрвөн сум болох бөгөөд хөл суманд Ак-тоду, Кара-то ду, Соён, Кыргыз, Канати, Маат, Тархат, Шахар хэмээх о...

2011-05-12
УРИАНХАЙ

Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна.

Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр байсны дээр монгол урианхай нь дотроо халх ойрад хоёр янз болжээ.

Түрэг урианхай нь тува удмынх болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна урианхай нь язгуур монгол аймгуудын нэг болох Бурхан Халдуны Шинчи баян урианхайны залгамчир бөгөөд тэдний хойчис XIII зууны үед Монголын эзэнт улс байгуулахад ихэд хүчин зүтгэж, Монголын их гүрний цагт нэлээд тооны мянгатууд болсон ажээ.

Монгол...