2011-04-08
Цагаа оновчтой ашиглахуй
 

Цаг хугацаа бол хийсвэр ухагдахуун бөгөөд буцааж, зогсоож, нэмж болдоггүй билээ. Хүн бүрт ижилхэн 7 хоног, хоногт 24 цаг байдаг. Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлсээ эргэж харах юм. Үүний эцэст хэр их бага байгаагаас нь хамаарч цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлдгээ хэмжиж болно.

АНУ-ын компаниудад худалдааны ажилтан болон мэргэжилтэн сонгох талаар боловсрол олгодог StaffingU компанийг үндэслэгч Скотт Винтрип “цагийг удирдах” сэдвээр өнөөг хүртэл бичигдсэн зүйлс хэр их бэрхшээлд хүргэдэг талаар нотолсон тухайгаа хэлж байна. Тэрээр өгүүлэхдээ цагийг “удирдах” т...

2011-03-25
Амжилттай суралцах амттай 10-н зарчим
1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.

4. Суралц...
2011-03-25
урт удаан амьдрахын тулд
Зөвхөн мэдээллийг унших |
1. Инээж баясах нь нэн тустай



Алиа хошин, наргианч хүмүүс  урт насалдаг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.  Инээж баясах нь хүний   амьдрах чадварыг  31 хувиар нэмэгдүүлдэг болохыг Норвеги улсад хүнд  өвчтэй хүмүүст хийсэн судалгааны дүнгээс харж болох юм.  Питтсбургийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн  Эрүүл  амьдрахуйн хөтөлбөрийн захирал, анагаах ухааны доктор Брус Рабины үзэж буйга...
2011-03-25
Эцэг эхчүүдэд
Хүүхдийн хүмүүжил

Эцэг эхчүүд хүүхдийнхээ муухай аашийг дарах гэж  тоглоом чихрээр хуурдаг ч тэдний зан авирын гол шалтгаан чихэр тоглоом дутагдсанаас биш байдаг учраас түрхэн зуур л дарах явцгүй арга. Тэгээд ч ийм арга барил хүүхдэд муу зан суулгадаг.

    Гол шалтгаан нь юу юу байж болох вэ?

1.    Их хэмжээгээр чихэр иддэг хүүхэд тогтворгүй, онгироо, хөөрүү зан гаргадаг. Мөн эрүүл бус хооллолт буруу хоолны дэглэм нь ааштай, анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутай, сахилгагүй, зан авирт нөлөөлдөг. Ийм хүүхдүүд мөн эмзэг, ууртай хэдэр зан гаргах нь ч бий.

Т...
2011-03-25
Эцэг эхчүүдэд
Зуны амралтаар хүүхдээ бичиж сургах 10 зөвлөгөө

Бид бүгд хүүхдүүдээ зун амарч байх үед нь уншиж сургах нь тун чухал гэдгийг мэднэ. Харин тэдний бичих арга барилд сургах талаар та бодож байсан уу? Сайн бичиж сургахын тулд дадлага хэрэгтэй гэхдээ хөгжилтэй бас сонирхолтой дадлага. Энд таныг хүүхдээ яаж бичихэд дуртай болгоод зогсохгүй зуныг хөгжилтэй үйл явдлаар дүүрэн өнгөрөөх талаар зарим зөвлөгөөг хүргэе.

1.    Бэлэг өгөх – Бүх насны хүүхдүүд тэмдэглэлийн дэвтэр, өвөрмөц балыг бэлгэнд авах дуртай. Эдгээр нь хүүхдийг өөртөө тохирсон жижигхэн түүх ...

2011-03-11
Зөвлөгөө

 

Сурган хүмүүжиүүлэх зөвлөгөө

10-13 насны хүүхэд

    Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт үндсэндээ эхэлнэ. Олон сайхан өөрчлөлт гарна.  Бие бялдрын хувьд эрчтэй өөрчлөгдөж эхэлнэ. Хүүхэд тань одоо бяцхан хүүхэд биш болсон.  Тэр том хүн болоход бэлтгэгдэх насан дээрээ байна. Тйим хэдий ч тэр хүүхэд хэвээрээ байгаа. Энэ насны хүүхэдтэй айлд зөрчил маргаан ихээхэн тохиолддог.

Шалтгаан-1

    Энэ насны хүүхэд эцэг эхээсээ үл хамаарч бие даахыг илүү их хүсдэг. Гэтэл томчууд хүүхдээ бие даасан зөв шийдвэр гаргаж чадахаар мэдлэг чадварыг хараахан эзэмшээгүй байгаа гэж боддог.

Шалтгаан-2

    ...