2011-05-12
ДӨРВӨД

Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.

Дөрвөд аймаг XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) ньТоргуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ.

Ингээд дотоод хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдасаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар орсон байна.

1789 оноос өртөө харуулын алба үзэх болж, Алтай суман харуулд суух болжээ. Хүн ард нь эртнээс нааш тариа тарих хийгээд малын ажлыг хослуулан эрхэлж иржээ. Судалгаанаас үзвэл Дөрвөдийн дотор дараах овог (яс) олонтаа тохиолдож байна.

Үүнд: Чорос тайж, Ноёд тойд, Гардаг цагаан яс, Хойд, Хошууд, Шарад (Шарайд). Захчууд, Борлууд, Булгадар, Тонорууд, Торгууд, Харнууд, Хархойд, Салабур, Хэрүүд, Хяргас Шарнууд, Бүрүд, Бүгэр, Кэрйд, Хасгууд, Баргад, Шар хаших, Бөөгүүд (Бөхнүүд) Тайчууд, Таргад, Яргай, Гөлөгэд, Шаазган Зоод, Зуутраг, Бага тугтан, Их тугтан зэрэг болно.

Үүнээс харахад, эртний Дөрвөн Ойрадын дотор багтаж явсан Барга, Буриадын дотор байдаг шарад (шарайд) цагаанууд, харнууд, шарнууд, бүрүд болон Зүүнгарын улсын үеийн хойд, хошууд болон түрэг угсааны харгис хашах (хасгууд) зэрэг эрт хожуу үүссэн олон янзын яс овог Дөрвөдөд шингэжээ.

Дөрвөдийн овгуудаас ноёлох нь болох цагаан яс буюу цорос омгийн ноёдын уг нь бичгийн сурвалж болон аман домгоор дараах болж буй.

Дөрвөдийн ноёдын элэр балрын уг нь Бу хан, Олиндай Батаа тайш (Удунхай бида тайш) нараас угшил тай Өөлд Хутха Таюу буюу Махмудын удмын Тогоон тайшийн үр. Эсен ноёны (1418-1455) хүү Бор нагал (Бор Аялху)-ын удмын ноён гурван Цэрэн болдог.

Тодруулан хэлбэл, дөрвөдийн ноёдын өвөг Бор нагалын угсааны Далай тайшийн 4-р хүү Омбын 4-р үеийн ая Дөрвөд Далай хан Цэрэн, Далай тайшийн 5-р хүү Дайчин хошуучийн мөн үеийн ая Чин ман Цэрэн уваш буюу Зоригт хан болно.

Дөрвөд ястны овгийн нэрээс зарим нь яс удмын нэр болох авч дөрвөд хошуудын доторх сумдын нэр нь зарим үед тохиолдолд яс овгийн нэртэй давхцан, сүүлийн үед аль нь овгийн, ямар нь засаг захиргааны нэр гэдэг нь ялгахад төвөгтэй болжээ.

Настангуудын яриагаар өмнө дурдсан нэрсийг их төлөв ясны нэр гэх боловч түүнд бас сумдын нэрс оролцжээ.

Жишээлбэл: Дөрвөд Далай ханы хошуунд Бүчлэн, хүрээний захын шаазган, Дураал, Төлгөд-Ка нар, Жиснэр, Шавь нар, Таргад, Цоохор, Орцос, Шавгад, Борогчид зэрэг 12 сум багтаж байсан гэж ба Зоригт ханы хошуунд Зуутраг, Таргад, Их тугтан, Бага тугтан, Чээжиг, Шар хашига, Замба, Яргаа, Хайдаа (Болзон) Хондоо, Хотон отог, Жисээн суман зэрэг 12 сум байсан ажээ. Харин эдгээрийг нарийвчлан судлах нь чухал болно.

Одоо Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумд (хуучин зоригт ханыхан) болон Улаангом, Ховд, Өлгий хот бусад газруудад оршин сууж байна.
САНАЛ ХҮСЭЛТЭЭ СЭТГЭГДЛЭЭР ҮЛДЭЭНЭ ҮҮ?

Бичсэн: tulgaa | цаг: 14:29 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих