2011-05-12
УРИАНХАЙ

Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна.

Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр байсны дээр монгол урианхай нь дотроо халх ойрад хоёр янз болжээ.

Түрэг урианхай нь тува удмынх болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна урианхай нь язгуур монгол аймгуудын нэг болох Бурхан Халдуны Шинчи баян урианхайны залгамчир бөгөөд тэдний хойчис XIII зууны үед Монголын эзэнт улс байгуулахад ихэд хүчин зүтгэж, Монголын их гүрний цагт нэлээд тооны мянгатууд болсон ажээ.

Монголын Юан улсаас хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багталцан зарим нь Зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ.

Зүүн монголын харъяат урианхай нь зургаан түмний нэг нь болж байсан ба хожим тэдгээр урианхайд, халх, өвөр монголын дунд шингэсэн ажээ.

Дөрвөн Ойрадын дотор багтсан урианхайд чорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөтлөг байсан тул тэднийг хамтад нь өөлд-урианхай гэж ч нэрлэж байсан.

Сүүлийн үеийн байдлаар Баян-Өлгий урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна.

Харин нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймаг уруу шилжин, Орхон Зүүнбүрэн болон Хэнтий аймгийн Чандаганы сангийн аж ахуй зэрэг газар бүлгээрээ оршин суух болсон.

Алтайн урианхайчууд нь ардын туульс хайлан өгүүлэх талаараа нэн алдартай билээ. 
Бичсэн: tulgaa | цаг: 14:31 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих