2011-05-12
МЯНГАД

Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана.

Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон аж зууж байсан ойн урианхай, ойн иргэдийн тасархай болно.

Тэд нэр эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд байгтаж яавсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна.

Мянгад нь Дөрвөн Ойрадын үед найман мянган хойд, хоёр их мянган (мянгад)-аас бүрэлдсэн нэг түмэн болж байв.

Ховдын мянгад нь XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхын өрнөд умард этгээдэд Увс, Хөвгөл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотогойд хийгээд Ойрадын Зүүнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос угшилтай ажээ.

Тэдний дийлэнх нь болох хотогойд, мянгад нь XVI зууны үед Халхын захиргаанд орж халхалжсан хойдын залгамчир болно.

Зүүнгар улс мөхөх цагт Манжийн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний зэвсэгт бослого 1755-1758 онд өрнөхөд түүний гол хүчин нь Халхын Засагт хан аймгийн харъяат шадар ван Чингүнжавын толгойлсон хотогойд урианхайчууд, Зүүнгарын хан Амарсанаагийн удирдсан дараа хотогойдын хүн ард нутгаасаа ойнд гарсан ба тэд нар нь хотогойд урианхай болон ойрад монголчуудын зэрэг янз бүрийн угсаатан байсны дээр уг бослогын гол эзэд байсны хувьд уул нутаг (Хөвсгөл)-аас нь холдуулан 1766 онд Ховд амбанд тушаан захируулсан Хотогойд-мянгадууд зонхилсон хүн ам бүхий Ховдын мянгад хошуу бий болжээ.

Энэ хошуу нь 1916 оны үед 591 өрх, 3597 амтай байжээ.

Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж 3 яс болох бөгөөд үүнээс Мянгад нь - Газарч, Товсон, Бааж, Дархчуул, Салаа, Бошго, Барга, Нүх, Их малгайт, Тулам, Тором, Сээрдээ Чулуудай, Цахар, Анга, Тавлай, Пулсам, Мурчуу гэсэн 18 овог, Асигид нь Онход, Хуулар, Борт, Авгас, Мөөнө, Ханд, Дөчин дөрвөн, Бүргэд, Оготор, Цагаан шувуу, Хятад, Хөхнүүд, Тогооч, Шолог, Шүдгүй, Цэлх, Жалавч, Ээмдээ, Гахай, Зазгар гэсэн 20 овог, Хиргис нь - Хар Хиргис, Шар Хиргис, модон Хиргис гэсэн 3 овог болдог.
Бичсэн: tulgaa | цаг: 14:40 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих