2012-12-13
Сурагчдын өвлийн амралтын хугацаа уртаслаа
 ; font-family: Tahoma; line-height: 18px;">Эцэг эхчүүдийн хүсэлтээр гарсан шийдвэр

; font-family: Tahoma; line-height: 18px;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 12 дугаар сарын 11-нд тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгалаа. Хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихсэж, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болсон байна. Нийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргажээ. Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтэн цагт хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргасныг хүндэтгэн үзэж энэхүү шийдвэрийг гаргажээ. Хальтиргаа гулгаа ихтэй, харуй бүрийд сургууль, гэр лүүгээ явахдаа гэмтэж бэртэж буйгаас сэргийлэхээс гадна замын түгжрэлд тодорхой хугацаанд эерэг нөлөө үзүүлэх юм байна.

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Хот, хөдөөгийн сурагчдын амрах хоног нь адилхан эхлэх хугацаа нь өөр байхаар зохицуулсан байна. Хөдөөгийн сурагчдын амралтыг цагаан сараар тааруулсан бөгөөд хөдөөгийн хүүхдүүд дотуур байранд биш гэртээ золгохоор тооцоолсон.

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Улаанбаатарын сурагчдын амралт хөдөөгийнхөөс эрт эхэлнэ. Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012 оны 12 дугаар сарын 31-нээс 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013 оны 2 дугаар сарын 4-нөөс эхлнэ.  

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 1 дүгээр сарын 28-наас эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2 дугаар сарын 4-нөөс эхлэн 2 долоо хоног амарна. Хөдөөгийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл “Цагаан сар”-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно.   

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Өвлийн амралтын хугацаа ялангуяа бага ангийнхны хувьд илүү сунгагдсанаар  дунд, ахлах ангийнхан энэ хооронд хоёр биш нэг ээлжинд шилжинэ. Улсын хэмжээнд байгаа 3 ээлжтэй 22 сургууль хоёр ээлжинд түр шилжинэ.

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Хичээлийн жилийн үргэлжлэх болон улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулснаар сурагчдын суралцах нийт цаг хорогдохгүй, багшийн цалин хөлс, амралтын хугацаанд ямар нэг өөрчлөлт гарахгүй.

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл 6 дугаар сарын 7-ноор дуусна.

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Сурагчид өвөл амарч байх хооронд бага ангийн багш нар бүгд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдана.  Боловсрол, шинжлэх ухааны яам телевиз, мэдээллийн хэрэгсэлтэй хамтран танин мэдэхүйн кино, нэвтрүүлгийг сурагчдын амралтын үеэр зохион байгуулна.

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвлийн улиралд илүү амраах хүсэлтээ илэрхийлээд зогсохгүй гэртээ байхад нь анхаарал хандуулах, ажил амьдралаа зохицуулах хэрэгцээ шаардлага ч байгаа юм.

; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;"> 

; font-family: Tahoma; line-height: 18px;">БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Бичсэн: tulgaa | цаг: 22:40 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих