2011-04-10
Монгол залуу хүний эрмэлзэх 9-н зүйл


Ингэхийн тулд:

1. Би-Өөрийн авьяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр сууриа олно.
2. Би-Өөрийн бие бялдрыг хөгжүүлж "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдэг зарчмыг мөрдлөг болгоно.
3. Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан, эд баялгийг буй болгоно.
4. Би-Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай шударга
байлгахын төлөө байна.
5. Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6. Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй,...

2011-04-08
эссэ бичихийн тулд

1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эс...

2011-04-08
Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг ,эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг.Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай .Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг.Харин түүнийг олж харж, амжуулж ,ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж ,харин эрт босч ,орой унтсан нэг нь хөгждөг.

Та өнгөрсний тухай бодох ,юу ийхээ төлөвлөх,ирээдүйгээ төсөөлөх зэрэгт битгий хэт их  цаг зарцуулаарай.Харин түргэхэн шиг барьж аваад шууд л хийгээрэй.

"Залхуурал нь хүний амьдралын маш их цагийг дэмий үрж ,хүн өөрийнхөө эзэн нь байхад маш бага цагийг үлдээж байгааг би мэдэр...

2011-03-19

Ардчилал нь улс төрийн онолын хувьд өөр хоорондоо холбоо хамааралтай засаглалын хэлбэр, улс төрийн философиудын цогц юм. Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгууль явагдахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг зүйлс хэрэгтэй байдаг. Иймд эдгээр нь ч ардчиллын гол тулгуур шинжүүд болно. Дарангуйлал, улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцох явдлыг цээрлэхийн тулд цэргийн хүчинг ард түмэн захирч зохиулах явдлыг мөн чухалчилдаг. Зарим орнуудад ардчилал нь тэнцүү эрх гэсэн зарчим дээр тулгуурладаг.

...
2011-03-13
эмблемний тухай

Манчестер Юнайтед

Тэртээ 1878 онд Манчестер хотын Newton Heath төмөр замын өртөөний хэсэг ажилчид нэгдэн Newton Heath L&YR F.C хэмээх хөлбөмбөгийн клуб байгуулсан нь өдгөөгийн алдарт Манчестер Юнайтед клубын эхлэл болжээ. 1900-аад оны эхэн үед клуб санхүүгийн хямралд орж хүндхэн байх үед хотын шар айрагний үйлдвэрийн эзэн Давиес гэгч өгөөмөр сэтгэл гаргаж клубыг ивээн тэтгэснээр МанЮ агуу баг болох эхлэлээ тавьсан. Үүний дараа клубын эзнээр томилогдсон Давиес удирдах зөвлөлийн анхны уулзалтаар багий нэрийг солих санал дэвшүүлсэн байна. Ингээд Manchester Central ,Manchester Celtic зэрэг олон ху...

2011-03-13
Premier League Танилцуулга

Premier League бол манай дэлхийн хамгийн их үзэгчидтэй, хамгийн их орлого олдог лиг. Дэлхийн шилдэг тоглогчид энэ лигт тоглодог нь үзэгчдийг татах, лийгийн чансааг илтгэх нэг хөшүүрэг болдог.Premier league нь Английн хөлбөмбөгийн холбооны клубууд тоглодог мэргэжлийн, дээд лиг юм. Тус лиг нь 20 клубээс бүрддэг бөгөөд тухайн клубийн өнгөрсөн улирлын амжилтаас шалтгаалж доод лигрүү унах, мөн доод лигт амжилттай тоглосон багууд дэвшин тус лигт тоглох боломжтой. Улирлын тоглолт нь 8 сард эхлээд дараа оны 5 сард дуусдаг ба клуб тус бүр нэг улиралд нийтдээ 38 тоглолтыг хийдэг. Лигийн ихэнх тоглолтууд...

2011-03-11
Март


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын...

2011-03-08
Амьдралын зорилгоо төлөвлөхүй
Зорилгогүй амьдрал гэдэг бол луужингүй хөвөх усан онгоцтой адил,
Амьдралын зорилгоо төлөвлөхөд анхаарах зүйлс:
1. Өөрийг тань
2. Би үүнийг хийж чадна гэж сэтгэ,
3. Амьдралын нөхцөл байдал ямар ч байсан бай та амьдралыг ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаалдаг.
4. Оновчтой хоорондоо харшлахгүй, нийцтэй, өөрийнхөө итгэл дээр тулгуурласан байх ёстой.
5. Том бөгөөд бүтээлч байх хэрэгтэй.
6. Алсыг харсан урт хугацааны байх хэрэгтэй
7. Өдөр тутмын төлөвлөгөөтэй цаг хугацаагаар нь ангилсан байх ёстой.
8.Хүрч хэрэгжүүлэх боломжтой байх
9.Өөрт болоод өрөөл бусдад ямар нэг хал балгүй харилцан тус дэм болоху...
2011-03-08
Мэндчилгээ
Харьд байгаа та ээждээ нэг утас утасдаарай
Хайр энхрийлэл дүүрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтээгээрэй
Санчигных нь буурал үсийг утасны цаанаас илбээрэй
Эх болсон, эх болж байгаа эх болох гэж байгаа олон сайхан монгол бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж сэтгэл тань үргэлж сүү шиг цагаахан байж, амьдрал тань хайр энхрийллээр дүүрэн байхыг ерөөе. Хайртай үрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийлэл дүүрэн гэрэлтэж, аз жаргалтай бүсгүй хүнээс илүү сайхан нь хорвоо ертөнцөд хаана байх билээ. Дээд тэнгэр та нарыг ивээг???

...