2011-05-12
ДЭЭД МОНГОЛЧУУД

Чингис хааны хүү Хабат Хасарын 7-р үе болох Агсагалдай ноёны хоёр хүүгийн ахмад Арагтөмөр нь хочин, жалайд, дөрвөд, горлос, ар хорчин, дөрвөн хүүхэд, зуу мянган, урадын ноёдын дээд уг бөгөөд нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг нь Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан хошууд аймаг болов.

Хошуудын эзэн Төрбайх хэмээх Гүш хан 1636 оны өвөл Хөхнуурт хүрч тус нутгийг эзэлж байсан Халхын Цогт тайжтай байлдан дийлж Хөхнуурыг эзэрхэн суужээ.

Дараа нь Гүш хан Төвдийг эзлэн Хөхнуур Төвдийг хошуудын ноёрхолд оруулав.

Гүш ханы 10 хөвгүүний удам нь Хөхнуурын хошуудын 21 хошууны өвөг болов.

Мөн энэ үед Галдан бошигтын төрөл Цорос овогт Зодов баатар, Зоригт хошууч гэдэг ах дүү хоёр албатаа дагуулан Хөхнуурт ирж сууснаар Хөхнуурын цорос хоёр хошууны дээдэс болсон байна.

Бас Дөрвөн Ойрадын нэгэн болох Торгуудын дээд уг Ван ханы 6-р үе Махач Мөнхийн хүү Бойго өрлөгийн 3-р хүү Бор-Агалах, Манхай нар Хөхнуурт ирж Торгуудын дөрвөн хошууг үүсгэсэн ба Хойдын нэг хошуу, Халхын нэг хошуу тус тус нүүн ирж суурьшжээ.

Хөхнуурын хошуунд чуулган эс байгуулсан бөгөөд Сининд суугаа амбан сайдад захируулсан байна.

Бичсэн: tulgaa | цаг: 14:37 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих