Шашин мөргөлийн хувьд лалын шашныг шүтэн молда /лам/-д мөргөдөг, хэв суртал нь дөрвөдтэй төстэй боловч түрэг маягийн заншлийн улбаа нь мартагдаагүй байна.
Хотон аялгуунд болон эртний ойрад аялгууны дуудлагатай үгс нэлээд тохиолдоно.
Хотон хүмүүс хүн судлалын шинжээрээ монголоос өөр, нүд хөнхөр, хамар өндөр, сахал үс ихтэй түрэг маягийн царай зүс бие бялдартай боловч одоо зэргэлдээ нутгийн монголчуудтай адилавтар болсон.
Хотод нь дуу хуур, бүжигт авьяаслаг бөгөөд ялангуяа Шалбаг зэрэг овогтныг хуур заяасан хүмүүс хэмээдэг домогтой.