Нэгж хичээл: Эдийн засгийн ухагдахуун
Анги: 11а, 11д Нэр:
“А”
1. Боломжит хувилбаруудаас сонгосон бараа үйлчилгээг ямар түүхий эд, технологиор хэнээр хийлгэх вэ? гэдэг асуудал нь.....................-д хамаарна.
а/ хэнд зориулан үйлдвэрлэх вэ? б/юу үйлдвэрлэх вэ?
в/яаж үйлдвэрлэх вэ? г/аль алинд нь хамаарахгүй
2. Засгийн газар эдийн засгийн амьдралд аль болохоор бага оролцох ёстой гэж үзэн “laissez faire” зарчмыг анх дэвшүүлсэн эдийн засгийн онолын чиглэл аль нь вэ?
а/меркантализм б/физиоктаризм
в/сонгодог эдийн засаг г/кейнсизм
3. “Монгол улс бусад улсаас худалдан авснаасаа илүү их “Made in Mongolia” барааг тэдэнд зарах ёстой”. Эдийн засгийн ямар онолыг баримтлагчид ингэж хэлэх байсан бэ?
а/меркантализм б/физиоктаризм
в/сонгодог эдийн засаг г/кейнсизм
4. Төр нь орлогоос хамааруулан ялгавартай татвар тогтоох, ажилгүйчүүд, хөдөлмөрийн чадвар тэжээгчээ алдагсадад тэтгэвэр тэтгэмж үзүүлэх зэрэг олон талт нийгмийн арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь...................үүрэг юм.
а/эдийн засгийн амьдралд хууль эрхзүйн үндсийг бүрдүүлэх
б/ нөөцийг хуваарилах в/төгс өрсөлдөөн өрнөх нөхцлийг бүрдүүлэх
г/орлогыг дахин хуваарилах д/ эдийн засгийг тогтворжуулах
5. Эдийн засгийн ухаанд нөөц гэдгийг юу гэж ойлгодог вэ?
а/эрэлт в/баялаг в/нийлүүлэлт г/мөнгө
6. Судлаачид эдийн засгийг хамрах хүрээ түвшнээр нь юу гэж ангилдаг вэ?
а/том жижиг б/макро микро в/эрэлт нийлүүлэлт г/зах зээл уламжлалт
7. Тухайн жилийн дотор тухайн улсад бүтээгдсэн нийт эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртөгт дүнг .................гэнэ.
а/дотоодын нийт бүтээгдэхүүн б/нийт эрэлт
в/үндэсний нийт бүтээгдэхүүн г/нийт нийлүүлэлт
8. Эдийн засгийн тогтолцоо нь а/........................................................................
б/..........................................................................
в/...........................................................................
г/.........................................................................хэв маягуудад хуваагддаг.
9. У.Петти, Ж.Стюарт, Б. Кольберг нар аль онолыг үндэслэгчид вэ?
а/Меркантализм б/Физиоктаризм
в/монетаризм г/шинэ сонгодог онол
10. Economics гэж юу гэсэн утгатай үг вэ?
а/эдийн засаг б/баялаг в/хэрэгцээ г/эдийн засгийн ухаан
11. Эдийн засгийн аль ч тогтолцоо хоёр шинж тэмдгээр тухайлбал .....................................................................................................................ялгаатай байдаг.
12. Монополийн ноёрхол нь өрсөлдөөнийг үгүйсгэдэг учраас эдийн засгийн өсөлт хөгжилт зогсонги байдалд ороход хүрдэг. Үүнийг аль нь зохицуулдаг вэ?
а/орлогыг дахин хуваарилах б/эдийн засгийг тогтворжуулах в/ төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх г/нөөцийг хуваарилах
13. Эдийн засаг гэдэг нь эртний грекээр юу гэсэн үг вэ?
а/өрхийн аж ахуй б/нөөц баялаг в/эрэлт нийлүүлэлт г/зах зээл
14. Сонгогдоогүй боломжийн өртөг гэж юуг нэрлэдэг вэ?
15. Макро эдийн засгийг тайлбарлана уу