2011-03-11
Зөвлөгөө

 

Сурган хүмүүжиүүлэх зөвлөгөө

10-13 насны хүүхэд

    Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт үндсэндээ эхэлнэ. Олон сайхан өөрчлөлт гарна.  Бие бялдрын хувьд эрчтэй өөрчлөгдөж эхэлнэ. Хүүхэд тань одоо бяцхан хүүхэд биш болсон.  Тэр том хүн болоход бэлтгэгдэх насан дээрээ байна. Тйим хэдий ч тэр хүүхэд хэвээрээ байгаа. Энэ насны хүүхэдтэй айлд зөрчил маргаан ихээхэн тохиолддог.

Шалтгаан-1

    Энэ насны хүүхэд эцэг эхээсээ үл хамаарч бие даахыг илүү их хүсдэг. Гэтэл томчууд хүүхдээ бие даасан зөв шийдвэр гаргаж чадахаар мэдлэг чадварыг хараахан эзэмшээгүй байгаа гэж боддог.

Шалтгаан-2

    Хүүхдийн бие бялдарт гарч байгаа өөрчлөлтүүд заримдаа зан аашинд нь нөлөөлдөг.

Шалтгаан-3

    Цаг хугацааг эцэг эхтэйгээ өнгөрөөх нь багасаж найз нөхөдтэйгээ өнгөрөөхийг илүүд үздэг.

Шалтгаан-4

    Зарим зүйл дээр эцэг, эхтэйгээ санаа нийлэхгүй байгаагаа ойлгож эхэлдэг. Тэр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болж бие даасан хувь хүний хувьд хэн гэдгээ ухаарч хэлнэ.

Шалтгаан-5

    10-13 настай хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө санаа зовж айж түгшдэг. Аюулгүй байдал болон эрүүл мэндэд ихээхэн санаа зовдог. Сөрөг нөлөөнд өртөх вий, сурлага нь муудах вий гэж санаа зовдог.

    Энэ насанд хүүхдийн найз нөхдийн холбоо маш чухал болж эхэлдэг. Хүүхдийн сэтгэл санаа сайхан байхад найз нөхөд нь маш чухал нөлөөтэй. Хүүхдийн аливааг хийж бүтээх чадварыг сайжруулж, шинэ зүйлийг сонирхох хүсэл сонирхолыг нь хөгжүүлэхэд найз нөхөд нь хүчтэй нөлөөлнө.

    Эцэг эхийн хамгийн чухал зүйл бол бие даасан байх гэсэн хүсэл тэмүүллийг хүндэтгэхийн зэрэгцээ  аюулгүй байдлыг нь хангах явдал юм.

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, орчин нөхцлийг бүрдүүлэх арга зам

Хамтдаа цагийг өнгөрөөх

   Гэр бүлээрээ ямар нэгэн зүйлийг хамтдаа хийх

   Найз нөхдийнх нь талаар түүнтэй ярилцах

   Хүүхдийнхээ санаа зовоосон асуудал болон хүсэл мөрөөдлийн тухай сонсох

   Хүүхдийнхээ ололт амжилтыг сайшаан, хөхүүлэн дэмжих

   Ирээдүйд тохиолдож болох бэрхшээл саадын тухай сэрэмжлэн ярилцах, тийм үед эцэг, эх нь чадлаараа тус болно гэдгээ  илэрхийлэх

   Хүүхэддээ илэн далангүй шударга хандах

   Хүүхэддээ хайр энхрийлэл үзүүлэх

   Түүний биеэ авч байгаа байдал нь юунаас болж байгааг ойлгохыг оролдох гэх мэт.

Хүүхдийнхээ үнэлэмжийг дээшлүүлэх

   Хүүхдээ өөрийгөө танин мэдэж, өөрөө өөрийгөө хайрлахад нь туслах

   Өөрийн чадвартаа итгэлтэй байхыг нь хөхиүлэн дэмжих

   Хүүхэд өөрийн давуу тал болон өвөрмөц зан чанараа олж харахад нь туслах 

 

Хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарал тавих

   Сургуулиас зохиогдож байгаа ажилд идэвхтэй оролцох

   Хүүхдийн багш нартай танилцах, тэдний тухай сонирхох

   Гэрийн даалгаварынх нь  талаар хүүхэдтэйгээ байнга ярилцаж байх

   Хүүхдийн юу уншиж байгааг нь сохирхох, тэр талаар хамтран ярилцах

 

Хүүхдийнхээ найз нөхдийн талаар мэдэж байх

   Тэд гэрт нь ирж цагийг өнгөрөөхийг зөвшөөрөх

   Тэдний ээж аав гэр бүлтэй нь ойртож танилцах

   Хүүхдийнхээ оролцсон аливаа үйл ажиллагаанд оролцож байх

   Хүүхдийн хаана хэнтэй байгааг мэдэхийн зэрэгцээ түүний биеэ даах өөрийн гэсэн орон зайтай байх хүсэл сонирхолыг хүндэтгэх

   Түүнд итгэдэг гэдгээ бодитоор харуулах

 

Хүүхдийнхээ бие даасан байдлыг хөхүүлэн дэмжих арга зам

Хүүхэддээ зөв бурууг ялгах чадвараа хөгжүүлэхэд нь туслах

   Эрсдэлтэй аюултай үйлдлийн тухай тамхи татах, архи уух, мансууруулах бодис хэрэглэх ярилцах, ийм үйлдлээс яагаад зайлсхийх ёстойг тайлбарлаж өгөх

   Өөрийн эрхэмлэдэг, үнэлдэг зүйлсийн тухай ярилцах, мөн түүнийхийг сонсох

  Бэлгийн хөгжлийн үед хүүхдийн бие махбод болон сэтгэл санаанд гарч болох өөрчлөлтүүдийн талаар ярилцах, зөвлөх

  Буруу эсвэл аюултай гэж боддог зүйлийг хүчээр хийхэд тулбал ямар дарамт шахалттай учирч болох талаар ярилцах

  Үеийн нөхдийн зүгээс дарамт шахалт үзүүлж болох тухай, ийм тохиолдолд өөрийгөө хамгаалах гарцыг олоход туслах, бэлтгэх

   Уг дарамт шахалтыг зайлуулах, түүнд тохирсон арга замыг олоход нь туслах

Хүүхдийнхээ хариуцлагатай, аливаа зүйлд чадварлаг байх чанарыг хөгжүүлэх

   Хүүхдийг гэр орны ажилд оролцуулах

   Түүнтэй мөнгөний тухай, түүнийг хэрхэн зүй зохистой зарцуулах талаар ярилцах

   Гэр бүлийн дотор баримтлах дэг журам болон бусад зүйлийг ярилцахад хүүхдийг оролцуулах

Бусад хүнийг ойлгож хүндэтгэх чанараа хөгжүүлэхэд нь хүүхдэдээ туслах

   Хүмүүст хэрэгтэй үед нь туслахыг нь дэмжих

   Бусад хүн эелдэг  бус байх тохиолдолд юу хийх хэрэгтэй талаар ярилцах, зөвлөлдөх

Хүүхдийнхээ ирээдүйн талаар бодоход нь туслах

   Өөрийн гэсэн зорилгоо тодорхойлоход нь хүүхэддээ туслах

   Өсөж том болсон хойн хэрэг болох мэдлэг чадварын талаар ярилцах

   Ирээдүйн амьдралын тухай хүсэл мөрөөдөл, зорилго чиглэлтэй болохыг нь дэмжих

   Тавьсан зорилгодоо хүрэх арга замаа олоход нь туслах

   Эцэг эхдээ итгэж болно гэдгийг багадаа ойлгосон хүүхэд аль  ч насандаа хэрэгтэй үед эцэг, эхээсээ зөвлөгөө авахыг илүүд үздэг.

   Эцэг, эх нь бага байхаас нь бие даасан байдлыг нь дэмжиж хүндэтгэдэг байсан хүүхэд хожим үе тэнгийхэний сөрөг нөлөөнд автдаггүй.

   Бага насанд нь эцэг, эх мэдрэмжийг нь ойлгож, хүлээн авдаг байсан бол хүүхэд өөрийн айдас, хүйдэс, санаа зовоосон зүйлээ эцэг, эхдээ ярих дуртай байдаг. Эцэг, эх нь бага байхад нь өөртөө итгэх итгэлийг нь дэмжиж тэтгэж байсан хүүхэд одоо өөртөө илүү итгэлтэй болдог.

   Эцэг, эхийн зүгээс дэмжлэг туслалцаа, заавар зөвлөгөө авч байсан хүүхэд өөрт нь тулгарсан аливаа асуулдал хүндрэхээс өмнө эцэг, эхдээ хандах нь илүү байдаг.

   Эцэг, эхийн хүүхэдтэйгээ тогтоож чадсан харилцаа нь тэднийг том  хүн болох их аянд гарахад нь бат бэх суурь, жолоо болж өгдөг.

 

 


Бичсэн: tulgaa | цаг: 09:24 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих