2011-04-13
Альберт Энштейнийн түүх
Алдарт физигч Einstein (Германаар ганц чулуу гэсэн утгатай) нь 1879 оны 3 сарын 14-нд Герман улсын Ulm-нд төржээ. Тэрээр түүний аав Hermann-ын жижиг элекрон-химийн үйлдвэр байдаг байсан Munich хотод өсчээ. Герман сургуулиудын хатуу, чанга дэглэм нь бие даан математик, физик, филисофи суралцдаг тааруухан сурагч Einstein-д төдийлөн нөлөө өгч чадаагүй байна. 1895 онд Hermann-ы бизнес нуран унасны дараа тэдний гэр бүл Италийн Милан хот уруу нүүжээ. Тэр үргэлжлүүлэн сурахаар үлдсэн ч удалгүй сургуулиа дипломгүй орхин гэр бүлийнхээ хойноос явжээ. Тэр өөрөө бие даан тоо, ахисан түвшний шинжлэх ухаан үргэлжлүүлэн судлах болжээ. Тэр Швейцарийн нэр хүнд бүхий Технологийн сургуулийн элсэлтийн шалгалтанд нэг удаа унасны дараа 1996 онд элсэн орж 4 жил физик, математик суралцан төгсчээ.

1900 онд төгссөнийхөө дараа Швейцарийн иргэн болон 1901 онд Bern дэхь Швейцарийн патентийн байгууллагад техникийн туслагчаар ажилд оржээ. 1903 онд их сургуулийн дурлалт бүсгүй Mileva Maricе-тай гэрлэжээ. Патентийн байгууллагад ажиллаж байх явцдаа онолын физикт өөрийн судалгааг үргэжлүүлж байв. 1905 онд "Молекулын хэмжээний шинэ тодорхойлолт" гэдэг өгүүллээ германы сар тутмын нэр хүндтэй хэвлэл "Annalen der Physik"-д хэвлүүлсэн. Энэ өгүүллэг нь түүнд Zurich-ийн докторын зэрэг Ph.D. авчирчээ. Тэр жилдээ Einstein дахин 4-н өгүүлэл тус хэвлэлд хэвлүүлсэний дотор түүний алдарт "гэрэл нь долгион болон өчүүхэн жижиг хэсгүүдэд оршдог" (waves and particles) гэсэн шинэ онол нь багтаж байлаа.

1905 оны шинэ төсөл нь уламжлалт цаг хугацаа болон орон зай нь үнэмлэхүй гэсэн үзлийг зөрчсөн цаг хугацаа ба орон зай нь нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг гэсэн харьцангуйн онолоо дэвшүүлэн тавьжээ. Einstein Prague болон Zurich-ийн их сургуулиудад багшилж байгаад 1914 онд эхнэр, 2 хүү Hans Albert, Eduard нарын хамтаар Берлин рүү нүүсэн байна. Пруссын шинжлэх ухааны академид шинжлэх ухааны докторын урьдчилсан зэрэг хамгаалан үргэжлүүлэн судалгааныхаа ажлыг хийхийн зэрэгцээ Берлиний их сургуульд лекц уншиж байлаа. Түүний эхнэр Mileva нь Берлин дэхь амьдралдаа сэтгэл хангалуун биш байснаас болон дэлхийн 1-р дайны өмнөхөн хүүхдүүдээ дагуулан Швейцарт нүүн очиж 1919 онд тэд салжээ. Тэр жилийнхээ төгсгөлд Einstein өөрийн үеэл Элса Ловенталтай гэрлэжээ.

1915 онд Einstein ерөнхий харьцангуйн онолоо улам төгс болгон математиктай холбож E=mc² (энерги нь биеийн жинг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцэнэ) гэдэг томьёогоо гарган авсан байна. Тэр харьцангуйн шинэ нээлтээ харьцангуйн зарчим (Principle of Relativity), харьцангуй орчин дахь гэрлийн хугарал (Sidelights on Relativity), харьцангуйн утга (The Meaning of Relativity) хэмээн 3 ангилжээ.

1919 оны 11 сард Лондонгийн язгууртны нийгэмлэг Einstein-ийн харьцангуйн онолын таамаглал нь тухайн жилийн нарны хиртэлтийн үеээр хийгдсэн туршилтаар батлагдлаа гэж зарласан байна. Энэ мэдэгдэл нь шинжлэх ухааны ертөнцийг доргион Einstein-ийн урт хугацааны туршид хүсэн хүлээж байсан олон улс дахь нэр хүндийг нь авчирчээ.

Түүний нэр хүнд нь өсөх тутам түүний шинжлэх ухааны онолыг нь эсэргүүцэгчид болон улс төрийн дарамтлал улам нэмэгдэж байлаа.

Дэлхийн 1-р дайны дараах жилүүдэд Германд түүний онол болон энх тайванч үзэл, либераль, ционизм үзлийг дэмждэгийг хүчтэй шүүмжлэх болжээ. Тэр харьцангуйн онолын лекцээ олон нийтэд түгээн Европи, Ази, Ойрхи дорнод, Өмнөд Америкаар их хэмжээний аялал хийжээ. Einstein анх 1921 онд АНУ-аар Пластений санд мөнгө хуримтлүүлахаар аялсан байна.

1921 онд Einstein Нобелийн шагналыг физикийн чиглэлээр хүртжээ. Нобелийн шагналын комисс "Гэрлийн эрчим хүчний хууль (photoelectric law) болон онолын физикийн салбарт хийсэн ажлын тань төлөө" хэмээн олгожээ. Түүний хамгийн урт хугацааны ажил харьцангуйн онолыг нь дурьдаагүй байна. 1920 оноос эхлэн Еinstein хүндийн хүч, цахилгаан соронзонг нэгтгэн физикийн нэгдлийн онол буюу матерь болон энергийн шинж чанарыг нэгтгэсэн цорын ганц математикийн томьёо гаргахаар ажиллаж байсан ч энэ дуусгагдаагүй үлдсэн байна.

Энэ үеээр түүний домогт энх тайванч үзэл буюу pacifism нь дэлхийн 2-р дайны үеээр улам идэвхжижээ. Тэр 1932 онд болсон дэлхийг зэвсэггүйжүүлэх Женевийн чуулга уулзалтын алдааг ноцтойгоор авч үзэн хожим нь Sigmund Freud-ын хүн төрөлхтөний үе уламжилж ирсэн дайнд дурладаг зангийн тухай онолыг түгээн дэлгэрүүлэх болсон байна. 1933 онд Гитлер Германы канцлер болсоны дараахан Германы иргэншилээсээ татгалзан АНУ-ийн New Jersey мужийн Princeton хот дахь ахиу төвшиний судалгааны төвд бүрэн цагаар ажиллах санал ирсэнээр АНУ руу цагаачилжээ.

Einstein нь эртнээс Гитлер болон нацизм дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгааг ойлгож байсан байна.

Тэр энх тайванч үзэлтэй байсан ч Европийн орнуудыг хамгаалалтанд бэлдэхийг уриалж байлаа. Тэр түрэмгийлэгчдийг ялж магадгүй хэмээн үзсэнээр АНУ-ийн ерөнхийлөгч Franklin D. Roosevelt-ыг цөмийн зэвсгийн судалгаа хийхийг ятгаж байлаа. Хэдийгээр тэр 1945 онд Японд дэлбэрч олон нийтэд айдас хуримтлуулсан атомийн бөмбөгийг зохион бүтээхэд шууд оролцоогүй ч түүний нэр болон судалгааны ажил нь салшгүй холбоотой байсан.

1936 онд эхнэр Elsa нь нас барсаны дараа Einstein Princeton-д ганцаараа амьдран улс төрд идэвхтэй оролцох болжээ. Тэр бусад эрдэмтэдтэй нийлэн ирээдүйд атомын зэвсэг хэрэглэхийг хориглон дэлхийн аюулгүй байдлыг хангах удирдлага бий болгохын тулд дэлхийн засгийн газар байгуулах зорилго тавьж байлаа. Тэр McCarthyism-ыг буруушаан арьс өнгөний үзэл болон бусад ялгаварлан гадуурхах үзлүүд төгсгөл болсоныг зарлаж хүйтэн дайны үеүүдэд либераль үзэл нь шүүмжлэгдэж байлаа. Einstein 1955 оны 4 сарын 18-нд 76 насандаа нас баржээ.



Бичсэн: tulgaa | цаг: 22:26 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих