2011-04-13
Хамгийн сонин аргаар баяжсан хүмүүс
Хүний толгойд янз бүрийн сонин сонин бодол орж ирдэг. Үүнээс зарим нь маш их ашиг олох ч үе байдаг юм байна. Ялангуяа АМерикт энэ нь их үнэлэгддэг бололтой. Ийнхүү маш сонин санаа олж,асар их мөнгө олсон топ 10 хүмүүсийн бизнесийг танилцуулъя.
 
.    1. Million Dollar Homepage :  Английн жирийн нэгэн оюутан өөрийн вэб сайтын дэлгэцийн нэг пекселийг 1 доллараар зарна хэмээн зар тавьснаар Нэг сая доллар олж чаджээ. Уг сайтын нийт пексил нь нэг сая. Ийнхүү тэрээр бүх пекселээ заран нэг сая доллар олсон байна.
.    2. Santa Mail : Byron Reese хэмээх залуу өөрийн вэб сайтандаа Санта Клаусын өмнөөс жоохон хүүхдүүдэд 10 доллараар захидал бичиж өгнө хэмээн зар тавьснаар асар баян болсон байна. 2001оноос одоог хүртэл нийт 200 мянган захидал бичиж илгээсэн бөгөөд жилийн орлого нь 1 тэрбум болсон гэнэ.
3.   Doggles: Гэрийн тэжээвэр амьтанд зориулсан гүүль.
4.    Laser Monks:  МС Соу хэмээх хүн принтерийн хор байнга дуусахад худалдан авах нь маш үнэтэй байсан учир принтерийн хор цэнэглэх аргыг нээн гаргажээ. Энэ бизнес ньа нхандаа тийм сайн байгаагүй ч одоо бол өдөрт 200 аас 300 захиалга авдаг гэнэ. Жилийн орлого нь 250 мянган доллар болжээ.
 
 
 
 
5. AntennaBalls  Жайсон Волл хэмээх хүн нь 1997онд авто машины антины үзүүрт гоёмсог бөмбөлөг хийн зарах тухай санаа сэджээ. Ийнхүү тэр санаа нь амжилттай болж 115 мянган доллар олсон бөгөд одоогоор 50 төрлийн антины бөмбөлөг зарж жилд 4саяыг зардаг гэнэ.
 
 
 6. FitDeck  Пилл Блак гэдэг хүн биеийн тамирын үндсэн хөдөлгөөний зургийг үзүүлсэн картны цуглуулга бүтээн тэрийгээ бизнес болгожээ. Энэхүү санаа нь маш амжилттай болж нэг жилийн турш 4 сая 700 мянган долларын ашиг олсон бизнес болжээ.
 
 
7. PositivesDating.ComПаул Грави болон Брандон Койчилин гэдэг хүмүүс ДОХ ын вирустай хүмүүстэй болзох хүн илүү олон байх  байх хэмээн бодон ДОХ тай хүмүүстэй болзох болзооны сайт нээн ажиллуулжээ.  Энэхүү бизнес нь маш ашигтай болж жилийн орлого нь 110 мянган долларт хүрч, гишүүнээр элссэн хүний тоо нь 2жилийн дотор 50 000 хүн болон ихэсжээ
 
 
8. Designer Diaper Bags 3 хүүхдийн эх 34 настай Кристи Рэйн нь хүүхдийн живхийг гялгар уутанд хийж явах нь ямар нэгэн үрэвсэлд хүргэнэ хэмээн тусгай живхний сав бүтээн хийсэн байна. Ийнхүү маш гоёмсог дизайнтай маш цэвэрхэн хүүхдийн живхний савны бизнес нь 180 мянган долларын ашиг олсон байна.
 
 
 9. PickyDomains Энэхүү бизнес нь маш сонин бөгөөд Үйлчлүүлэгч тухайн компанид 50 доллар өгөн компаниас таньд олон домайн нэр явуулна. Тэр дундаас та дуртайгаа сонгож авна. Гоё нэр зохиосон хүн нь 25 доллар авах бөгөөд компанийн үйлчилгээний хөлс гээд 25 доллар авах юм байна. Энэхүү бизнес нь маш амжилттай болж жилийн орлого нь 1сая долларт хүрсэн гэнэ.
 
 
10. Lucky Wishbone Co.Тахиа болон шувууны цээжний хэсэгт нь ийм гурвалжин яс байдаг гэнээ. Тэр ясыг хоёр талаас нь барин татаад хугарахад урт яс барьж үлдсэн хүнийх нь хүсэл биелэдэг гэсэн яриа байдаг гэнэ. Үүнийг ашиглан энэхүү гурвалжин ясыг пластикаар хийн хүмүүст зарах болжээ. Мөн л ашигтай болж жилийн орлого нь 1сая долларт хүрсэн гэнэ.
Соин байгааз. Америк болон бусад оронд иймэрхүү санаанд багтамгүй санааг худалдан авах хүмүүс бас байдаг болохоороо бас ашигтай байгаа байх л даа. Монголд иймэрхүү санаанууд зарагдах болов уу? Та нар ч гэсэн санаанд оромгүй санаа олоод үзэхгүй юу хэхэ

Бичсэн: tulgaa | цаг: 22:34 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих