2011-05-02
Мөнх хаан
Чингисийн отгон хvv Толуйн ууган хөвгvvн Мөнх 1209 онд төрж, 1251 онд хаан суужээ. Алтан ургийн гурав дахь хаан Гvюгийг нас барсны дараа хан хөвгvvд хаан ширээг


дан хагаралдаж эвдрэлцэн хоёр тал болов. Өгэдэй ба Цагадайн удмын хаан хөвгvvд нэг тал, Зvчийн хvv Бат, Толуйн хөвгvvд нэг тал болж, хоорондоо турхиралдав. Уг нь Гvюгийг нас бармагц Бат хаан элч зарж Гvюгийн их хатан Огул Хаймишид бэлэвсрэлийн ёс гvйцэтгvvлээд төрийн хэргийг Огул Хаймиш, Чингай Чинсан нарын санал харж шийтгэж байх тун гэж алтан ургийн хан хөвгvvдэд зөвлөжээ. Гэвч хан хөвгvvд Бат хааны зөвлөснийг хайхралгvй Огул Хаймиш, Чингай нарын vгэнд оролгvй ийнхvv цөм зоргоороо авирлаж байв.

Огул Хаймиш төр хамаарч байхдаа Өгэдэйн угсаанаас ялангуяа Ширэмvнийг хаан суулгах гэж их зvтгэсэн ч санасандаа хvрч чадсангvй. Эцэст нь Бат хаан хан хөвгvvд, ихэс ноёдыг ордондоо урин залж хуралдай хуралдуулаад аль нэг авьяас чадвартай хvнийг хаан ширээнд суулгая гэв. Өгэдэй, Гvюг, Цагадайн удам угсааныхан тvvнд дургvйцэж, Чингис хааны нийслэл vндсэн нутаг өргөө гэр нь Онон, Хэрлэнд байтал бид Кипчакийн талд оч их албагvй гээд өөрсдийнхөө оронд Хотжа, Нагу, Кvнгvр, Тогай, Хархорум хотын дарга Төмөр нарыг явуулжээ.

Гэтэл Сорхугтани бэг "Хан хөвгvvд ахын vгийг ойшоон очсонгvй учир чи ах дvv нарын хамт очиж өвчтэй ахдаа бараалх" гэж Мөнхөд хэлж Батын зvг илгээжээ. Тийнхvv Сорхугтани бэг Гvюгийнхний хагарлыг ашиглан хvv Мөнхийг хаан суулгах гэж Баттай нууц тохиролцуулахаар явуулсан аж.

Мөнхийг Батын ордонд ноёдын чуулганд оролцоход Бат хаан "Хан хөвгvvдийн дотроос Мөнх л хаан хvний билэг төгс юм. Яагаад гэвэл энэ хvн ертөнцийн сайн мууг vзэж, хамаг хэрэг явдлын ашиг зовлонг амсан янз бvрийн оронд олон удаа цэрэг захиран явсан бөгөөд оюун билэг нь олноос хэтийджээ" хэмээн тvvнийг хаан болгох санал аахэлжээ.

Чингис хааны хатад болон Өгэдэйн хатан хөвгvvд элч зарж, Сорхугтани бэг хатан, бусад хан хөвгvvд, ихэс ноёдод "Хан хөвгvvдийн дундаас гагцхvv Мөнх л Чингис хааны засаг, зарлиг хоёрыг нvдээрээ vзэж, чихээрээ сонссон хvн, төр улс цэрэг хан хөвгvvд бидний зол жаргал хэрхэн болох нь тvvнийг хаан суулгахад буй" гэж хэлvvлээд их ёслол хийж Мөнхийг хаан ширээнд суулгахаар тогтов.

Чуулган дуусмагц Бат хаан өөрийн дvv Бэрхэд цэрэг өгч Мөнхийн хамт Хэрлэнд очоод тvvнийг даруй хаан ширээнд суулгаг тун гэж зарлиг буулган мордуулжээ. Бэрх Монголд ирж Сорхугтани бэг нарын хамт Мөнхийг хаан ширээнд өргөмжлөхөөр хан хөвгvvд, ихэс ноёдын хуралдай зарласан боловч Өгэдэй, Цагадайн угсааны ноёд, Гvюгийн хөвгvvд хvрэлцэн ирэхгvй байсаар хоёр жил болов.

Ингэхэд Бат хаан дvv Бэрх ноёнд зарлиг болон "Мөнхийг хаан ширээнд суулга, хэн зарлигаас гажваас тэр хvн алдах vхэх" гэж хэлvvлжээ. 1251 оны долдугаар сарын эхээр Монголын их гvрний хаан өргөмжлөх Их хуралдайг бэрх ноён удирдан Хэрлэнгийн хөдөө аралд хуралдуулсан байна. Тэр хуралдайд Батын хөвгvvдээс гадна Мөнхийн дvv Хубилай, Хулагу, Муха, Аригбөх нар болон Мөнхсар тэргvvтэй олон ноёд жанжид хvрэлцэн иржээ. Бэрх ноён Их хуралдайг Хубилайгаар даргалуулав. Ийнхvv Толуйн ууган хvv Мөнх 1251 онд Их хуралдайгаар сонгогдон хаан суужээ.

Өгэдэй хаан Мөнхийг багад нь эрдэм номд сургаж, дайн тулаанд авч явдаг байв. Мөнх хаан номын ухаантайгаас гадна цэрэг захиргааны хатуу бодлоготой хvн байсан. Тэрээр ах дvv 11-vvлээ бөгөөд эдгээрээс Мөнх, Хубилай, Хулагу, Аригбөх дөрөв эх нэгтэй, Сорхугтани хатнаас төрсөн хөвгvvд юм. Мөнх хаанаас эхлэн Толуйн угсааныхан төрийн эрхэнд гарав.
Мөнх хаан улсын төрийг хямралаас гаргаж хатуу захиргаа тогтоожээ. Орон нутагт даргач, захирагч нарыг нэг бvрчлэн томилов. Чингайн оронд Балгайгаар чинсан тавьж, Мөнхсарыг их захирагч болгож, хаант улсын цэргийн эрхийг атгуулсан байна. Булганг их бичээч болгож, улсын бичиг хэрэг алба татварыг эрхлvvлжээ. Өнгөр ноёнд Хархорумын орд харш сан хөмрөгийг хариуцуулан, Аландарыг дэд сайд болгов. Эзлэгдсэн орнуудад урьд хаадын нэгэн адил төлөөний сайд суулган захируулж Мухамед Ялавачийг Хятадад, Масуд бэгийг Туркестанд, Мавереннахр, Уйгар, Ферган, Хорезмд, Аргуныг Иранд тус тус томилон суулгав.

Туракина, Гvюг, Огул Хаймишийн vеийн ихэс ноёдод пайз тараан алба татвар олгосон явдлыг буруушаан цөмийг хvчингvй болгож, хойшид хэн хvн эзэн хааны төлөөний сайдын зөвшөөрөлгvйгээр муж хязгаараас элдэв алба татах эрхийн пайз олгох, дур зоргоороо зарлиг тараах явдлыг хатуу хоригложээ. (Мөнх хаан 1255 онд олон ноёдыг чуулуулж 60 илvv өдөр хуримлан, дараа нь алт торго зэрэг vнэт зvйлсийг хvртээж байжээ) Мөн өртөө улаа, тvvнийг хэрэглэх журмыг улам нарийн чанд болгож, Монгол нутгийн 100 толгой мал тутмаас нэгэн толгой мал татах, 100 хvрэхгvй малтай айл өрхийг албанаас хэлтрvvлж урьдын албаны дутууг хvчингvй болгожээ.

Хятад орон, Мавереннахр нутаг жил бvр баян хvнээс 10 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос, Хорасанд баян хvнээс 7 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос тус тус татаж байхаар тогтоожээ. Мөн алба татвар хураагчид элдэв заль хэрэглэж ард олноос хээл хахууль авах зэргийг цаазлан хоригложээ. Мөнх хааны нэгэн зарлигт өгvvлсэн нь "Хатуу ширvvнээр мөрдөн нэхэмжилж, өнгөрсөн өрийн төлөө битгий маргалд. Учир нь бид улсын санг нэмэгдvvлэх гэсэн биш харьяат нарын аж байдлыг хөнгөвчлөх гэсэн буй" гэжээ.

Мөн ван ноёдод жилийн пvнлvv амуу тогтоожээ. Мөнх хаан Монгол гvрний дотоодод хямрал гаргахгvйн тулд ноёд жанжин нарыг аль болохоор эвлэрvvлэх, ялангуяа хаан суулгах явдлыг шийдвэрлэсэн хvчирхэг Бат хаантай зvйг олон тохиролцож байхыг эрхэмлэдэг байжээ. Бат хаан ч Мөнхийг дэмжиж хаан ширээнд суулгасан учир жинхэнэ эзэн хааны ёсоор хvндэлж байж.

Мөнх хаан тvрvvчийн хаадын гадаад бодлогыг vргэлжлvvлж шинэ газар орныг эзлэн авч Монгол гvрний дэвсгэр нутгийг тэлж өргөтгөхөөр шийджээ. 1252 онд Мөнх хаан дvv Хубилайд их цэрэг өгч Сvн улсыг тухайлбал, Дали-Юньнаныг байлдан дагуулах тушаал өгч зvvн урагш мордуулжээ. Ийнхvv Хубилай 1253 онд Ганьсу мужийн өмнөд хэсгээр байлдаж яваад 1254 оны эхээр Дали-г байлдан дагуулжээ. Хубилай, Урианхайдаа жанжин нарын цэрэг Дали-г байлдан эзэлсний дараа Хятадын өмнөд нутгаар vргэлжлvvлэн байлдан дагуулал хийсэн байна.

Мөнх өөрийн нөгөө дvv Хулагугаар баруун зvгт хийх дайныг удирдуулжээ. Тvvхэнд тvvнийг монгол цэрэг гурав дахь удаагаа баруун зvгт дайлсан гэдэг. Хулагугийн цэрэг Ираны сvvлчийн гал голомт болж байсан Исмайлитийн улсыг эзэлж, цаашлан Багдадын Халифт гvрэнг байлдан эзлэх зорилго агуулсан аж. Хулагу баруун зvг дайлахаар явахын өмнө 1500 гаруй хятад дархнаар галт зэвсэг хийлгэсэн. Хулагу цэргээ авч цэргээ баруун зvг явах замдаа өнөөгийн Шинжааны нутаг дахь Цагадайн улсын vр ач нарын уттлага хvндэтгэлийг хvлээж, 1255 онд Самарканд хотод хvрч, тэндээсээ цаашлан явсаар Перс орныг эзлэн суусан Аргун хааны дэмжлэг туслалцааг олжээ.

Хулагугийн цэрэг Ираныг эзлэн явсаар 1258 оны хоёрдугаар сарын 15-нд алдарт нийслэл Багдадад 1 цөмрөн орж, алт эрдэнэсийн санг олзолж, Мустасимыг алаад дайнаа vргэлжлvvлж явсаар Египетийн Мамлюк эзэн Кутузын цэрэгтэй тулалджээ. Ингэж монгол цэрэг Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхvv Хулагу өөрийн ах Мөнх хааны зарлигийг гvйцэд биелvvлж Иран улсын эзэн болжээ.

Мөнх хааны хоёр дахь том зорилго бол бvх Хятадыг байлдан эзлэх явдал байв. Мөнхийн өөрийн биеэр удирдсан цэрэг өмнөд Сvн улсын гол нутаг Шу-г довтолж, тэндэхийн 20, гаруй чухал боомт хотыг тал талаас нь бvслэн дайрчээ. Сычуанаар гол төлөв Шу-гийн газар нутагт Монгол хvн дайн хийхэд vнэхээр бэрхтэй байжээ. Тэр vед Шу-гийн хамгийн том бэхлэлт хот нь Чэнду-фу, Чунцин-фу, Куйчжоу-фу байжээ.

Энэ тулалдаанд Мөнх хаан хараахан ялсангvй хятад оронд хижиг өвчин гарч, тулалдаж байх vедээ Мөнх хаан өвчилж нэгэн Уйгур эмчээр эмчлvvлсэн боловч тусыг ололгvй, Чунцин хотын умардад орших нэгэн халуун рашаанд очиж биеэ сувилуулахаар явж байгаад зам зуураа 1259 оны наймдугаар сард таалал болжээ. Мөнх хааны хvv Шилж ихэнх монгол цэргээ авч, эцэг хааныхаа шарилыг хамгаалан эх нутагтаа буцав. Мөнх хааны шарилыг эх нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гvйцэтгээд, Бурхан Халдун ууланд орших Их хориг гэдэг газар хаадын шарил тавих газар онголсон гэдэг.

Мөнх хаан нас барснаар 54 жилийн тvvхтэй Их Монгол улсын нэр өөрчлөгдөн Хятадад төвтэй Монголын Их Юан гэдэг нэртэй эзэнт гvрэн vvсчээ. Их Монгол улсын дөрвөн Далай хааны гурав нь (Чингис, Өгэдэй, Мөнх) гадагшаа олон олон аян дайн хийж ертөнцийн талыг эзэлсэн Их гvрний хаад байлаа.
Санал хүсэлтээ сэтгэгдлээр үлдээнэ үү?

Бичсэн: tulgaa | цаг: 14:48 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих