2011-05-06
Хөх толбоны тухайд

Эртнээс нааш бид "Хөх толбо"-ыг судалж учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй билээ. Манэй дэлхий Нарны аймгийн есөн гарагийн гурав дахь га par нь бөгөөд гүн хөх өнгөтэй /бусад гарагууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг. Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн монгол туургатан буюу,

1. Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд
2. Монгол Улсын иргэд
3. Хятад улс дахь Өвөр монгол иргэд
4. Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд
5. Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбо байдаг.

/Тус хүмүүс төв Азиас нүүж очсон/
Эдгээр хүмүүс эцэг, эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хондлой дээрээ хөх толботой төрдөг.

Төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт, мөн антициклон хэмээх хөдлөшгүй тунгалаг хех цэнхэр агаартай нутагт оршдог.

Монголчууд бид хөх өнгийг эрхэмлэдэг. Хөх өнгө нь Дорнийн гүн ухааны үзэл онолоор, эвдэн сүйтгэх болон бүтээн туурвихийн билэгдэл тэр эрч хүчийг өгөгч агуу их далд увдистай гэж хэлцэгдсэн байдаг төдийгүй биднийг нэгэн үе дэлхийд хүчирхэг болгож, ирээдүйд ч хүчирхэг болохыг билэгдэж байдаг юм.

Эх дэлхийг амьд махбод гэж "Буддын гүн ухаанд" Дорнын гүн ухаан үздэг.
Дэлхий үүссэн тухайд, хүчит салхин давхаргын дунд. хийн мандал үүсч т.үүн дээр усан мандал тогтоно /Шинжлэх ухааны үзлээр орчлон нь агуу их тэсрэлтээс үүссэн гэдэг/. Эхийн хэвлийд үр бүрэлдэж байгаатай адил усан, шороон, хийн мандлууд бий болж сансрын арван сapaa гүйцээсний да paа усан мандлаасаа /эхийн хэвлийгээс/ хамгийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч өсч өндийн бүх л үе шатыг өөрөөр хэлбэл, газрын бүх элемент бий болох, арьс үс нь зузаарах, хөре ургамал бий болох, таван цул эрхтэн, таван тив, зургаан сав эрхтэн, зургаан далэй үүсэн бий болно, Тивүүд нь салах буюу rap хөлөө тэнийлгэж, ирээдүйд хөгшрөхдөө эргэж нийлэх, бүх л энергээ дуусч, голууд хатаж хуурайшиж төгсөх тавилан туулна. Бид ч энэ хуулийн дагуу үүсч бий болж сав ертөнцийн үр нь 6олж заяасан шим ертөнцийн алтан хэвлий буюу азоны давхарга дотор өсөн бойжиж байгаа хүмүүн билээ гэж бичсэн байдаг.

Манай дэлхийд Атлант, Энэтхэг, Хойд мөсөн, Номхон, Өмнөд мөсөн, Газар дундын тэнгисдалай гэж зургаан том ус байдаг. Тэгвэл хүний таван цул эрхтэнд уушиг, ходоод, элэг, цөс, дэлүү, зүрх, бөөр гэх мэт ордог. Дэлхийн тивүүд нь уг эрхтнүүдтэй хэлбэр хэмжээ, бүтцээрээ төстэй бйдаг.

Ази тивийн төв хэегийн газарзүй нь амьд биет хүний толгойн хэсэгтэй төстэй байдаг. Дээр дурьдсан дэлхийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч ирэн улмаар тэлж өсөн бойждог гэж бичсэнийг санавал одоогийн Орос улсад байгаа Байгаль н у у р нь дэлхий и хамгийн гүн /1642 метр/ цэнгэг устай /тус ус дэлхийн цэнгэг усны 25 хувийг эзэлдэг/ мэлмий нь болсон нуур юм.
Тус нуурын гүн цэгээс доош хоёр тийш тэнцүүвтэр хэмжээтэй газарт Хөвсгөл нуур, Далай нуур /Хятад улсын/ хоёр дэлхийн Һүд мэт. оршдог. Хоёр нуурын дээд талд тахирлан хөмсөг мэт Саяны нуруу, Керчмийн уул нурууд байдаг.

Ийм гурвалжилсан тэгш хэмтэй гурван цэнгэг нуур өөр бусад тивийн алинд нь ч байдаг нь сонин.

Мөн Байгаль нуурын доор хамар гэсэн нэртэй Хамар давааны нуруу уул байдаг. Байгаль нуурын гүн цэгээс эгц доош шугам татахад Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан /2800 метр/-аар дайрдаг. Энэ нь хүний хамрын хянган яс шиг мөн доошлон Дундговь аймаг дахь Их газрын чулуу уулаар дэлхийн хамар нь тогтдог байна. Бас дэлхийн гурван их усны /Номхон далай, Хойд мөсөн далай, Эх газрын/эй савын огтлолцол, гурван цэгиин уулзварыг шулуун дайрдаг. Мөн Сүхбаатар аймгийн Шилийн Богдуул /1777 метр/, Хэнгайн нурууны ноён оргил Отгон тэнгэр хайрхан уул /3905 метр/ нь дээрх хоёр нүдтэй тэгш хэмтэй байрласан ба хүний хацрын хоёр товгор мэт байрласан байдаг.

Монгол нутгийн Алтай, Хангай нуруудын хоорондох Орог, Улааы нуурын төв цэгийг дайруулан зүүн тал уруу шулуун татахад Замын-Үүд хүртэлх нутаг хоёр талаасаа эвтэйхэн хотгор газарт байрласан хүний ам мэт оршдог.

Өмнөговь аймгийн "Елын ам" гэдэг газар үргэлж хүйтэн мөстэй байдаг. Энэ амны доод талын төв цэг оочны хонхорхой шиг оршдог. Нэгэн домогт Монгол Улсын хааныг хятад түш мэл өдөхөд ерөөсөө уурлахгүй байв. Гэгэл оочных нь сахлаас зулгаасанд тэрбээр маш их уурласан гэж өгүүлсэн байдаг.

Байгаль нуураас дээш орших Сибирь /Шивэр, шигүү ой/ битүү ой байдаг нь хүний толгойн үстэй адилхан мэт.

Хүний толгойн нүүр царайны хэсэг ямагт ил байж цэвэр тунгалаг агаараар амьсгалж, бусдыг харж тэдэнтэй харилцаж, оюун ухааны төв болж байх ёстой. Хөх цэнхэр гарагийн хөх цэнхэр тэнгэртэй, хөх толботой хүмүүс болсон монгол туургатан бидэнд омогшил, бахархал, бардамнал байх ёстой.

Хөх толбо нь биднийг дэлхиин толгоин хэсэг, нүүр царай, ирээдүй цаг, гэгээр-лийн /гэгээг эрэх/ хүч, билэгдэл мөн шуү гэдгийг заадагбилээ.

Төрөхөд маань байдэг хөх толбо арилан алга болдог бус арван нас хүрэхэд бидний цусанд шингэж, биеэр тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог бэйна. Тэгээд ч манай улсад Дэлхиин энергийн төв, ноен хутагт Данзанравжаагийн Хамрын хийд нь энэ хамар, ам болсон газарзүйн байрлалын төв дотор ойролцоо байдаг.

Иймд дэлхийд ховорхон хөх толботнуудыг өвсөө идэн, ноцолдож, тоглож байгаад хоромхон зуурт сүйрч чулуужин эдүгээ музейн үзмэр болсон үлэг гүрвэлүүдтэй адил хувь зохиолтой байж, байлгах гэж оролдох ёсгүй.

Хөх толбо үгүй болбол дэлхиин ирээдүй устаж үгүй болог. Дэлхий сөнөж, мөхнө гэдэг нь нэгхэн секундын л ажил. Дэлхий маань нэг сёкундэд гучин километрийн хурдтай эргэлддэгийгта бүхэн санацгаа.

Эх дэлхийнхээ ирээдүйг бататгаж зөв амьдрахын төлөө зүтгэцгээе. Дэлхиин нүүр царай болсон монгол туургатан бид улам олшрон, соёл боловеролтой, үндэсний хүчирхэг хүмүүс болж байгаль, газар нутаг, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд байнга хувь нэмрээ оруулж чадвал дэлхий ээж маань баярлан бахдаж бүх хүмүүсийн ирээдүй ч улам баттай гэрэлтэх болно.



Бичсэн: tulgaa | цаг: 10:14 | мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих