2011-05-06
Унтахын тулд яах вэ

Бид стрессээс болоод унтаж чадахгүй байх, унтаж чадаагүйгээс биеийн эрүүл мэнд сулрах сульдах нь элбэг байдаг. Харин их хотын түжигнээн дунд нойроо бүрэн авахад дараах зөвлөгөө тус болно. Унтах үед мөрдөх 8 дүрэм:
1. Унтлагын өрөө халуун ч биш, хүйтэн ч биш байх ёстой. 24 с байвал унтахад хамгийн тохиромжтой.
2. Шөнийн 12 цагаас өмнө унтахыг хичээ
3. Унтахаас 2 цагийн өмнөөс цай, кофе бүү уу, тамхи бүү тат. Өлсгөлөн ходоодтой унтаж болохгүй. Аяга бүлээн сүү уу, сүү триптофон агуулдаг тул сайхан унтуулна. Гэхдээ бүү хэтрүүл. Давсаг чинэрвэл таныг эрт сэрээнэ.
4. Шөнө унтахын өмнө байлдаантай, зодоонтой кино бүү үз, тархийг хэт өдөөдөг тул унтаж чадахгүй.
5. Орондоо бүү эргэж хөрвө. Хөдөлгөөн бүр тархинд “сэрүүн байна” гэсэн дохио илгээнэ. Хэрэв унтаж чадахгүй 30 минут болвол босч, ямар нэг юм хий, гэхдээ амгалан тайван байдлаа алдагдуулахгүйг хичээ. Унтах гэсэн дараагийн оролдлого илүү бүтэлтэй болох байх.
6. Нойрны эм унтуулдаггүй, харин нойртой төстэй ухамсартай байдалд оруулдаг гэдгийг санаж яв.
7. Унтахгүй байх гэж бүү ай, бүү сандар. Харин тав тухтай хэвт, булчингаа сулла гэж Нобелийн шагналт В.Р.Гесс зөвлөж байна. Та нэг тийшээ унаж алга болж байна гэж төсөөл. Ямар нэг таатай юм бод. Унтах цаг явсаар байна гэж бүү түгш.
8. Хүйтэн хөл, хурц гэрэл унтахад саад болдог.
Иймээс та унтахын өмө хөлөө бүлээн усанд дүр.
САНАЛ ХҮСЭЛТЭЭ СЭТГЭГДЛЭЭР ҮЛДЭЭНЭҮҮ?


Бичсэн: tulgaa | цаг: 10:18 | мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих