2011-05-12
бУРИАД ЯСТНЫ ТАЛААР ТОВЧХОН

Монголын нэгэн гол ястан нь Буриад монголчууд билээ.

Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого (хялго), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.

Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хүгдүүд, Харгана, Ухуацай болон Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумнаа голлон суух 8 овог: Цагаан, Галзууд, Хүгдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэг овог яснаас бүрэлдэхийн дээр Хэнтий аймгийн Батширээт сумнаа бүхий Худар Буриадын дотор Шонос, Буур, Авзай, Хурмуш, Олзон, Бахи зэрэг овог дайралдана. Хэдий тийм боловч эдгээр яс овог нь хоорондоо холилдсон нь олонтаа байна.

Эдгээр яс овгуудын нэрийг ажиглахад Хорь, Ага буриад нь буриадын эртний овгуудаас бүрдэж байхад Цонгоолын дотор Халх, Өвөр Монгол, Ойрад гаралтай яс овгууд зонхилж байна. Энэ нь буриад ястний овгууд эрт хожмын олон үед бүрэлдснийг харуулж байна.

Буриад Монголчууд МУ-ын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бурят АССР, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойро,: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.

МУ-ын буриадууд нь хэл аялгуун хувьд Онон Улзын хорь, ага, хамниган, худир буриадын аялгуу, Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн-санагын цонгоол буриадын аялгуугаар хэлэлцэнэ.

Түүнчилэн буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм.

Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимсчлэх ан агнах, үнээ саах ажилд нэн сурамгай.

Сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх талаар нэн чадамгай.

Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд нэртэй. 
САНАЛ ХҮСЭЛТЭЭ СЭТГЭГДЛЭЭР ҮЛДЭЭНЭ ҮҮ?


Бичсэн: tulgaa | цаг: 14:21 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих