2011-05-12
ДАРХАД

Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ.

Дархадын овгуудын бүрэлдэхүүнийг ажиглавал : Хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд өөлд, чонод цагаан зоот (чооду), хар зоот, шар зоот, маанжираг, буриад, кариад, хоролмай, урад, сөнөд, харнууд, ойнад, илжигэн, цагаан хуулар, ногоон хуулар, хар хуулар, хиргис, соён, хар соён, эрхид, онход, балигч, уйгу...

2011-05-12
ДӨРВӨД

Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.

Дөрвөд аймаг XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) ньТоргуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ.

Ингээд дотоод хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдасаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар ор...

2011-05-12
ҮЗЭМЧИН

Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх ба үзүүртэй хурц шулуун гэсэн утгатай үгнээс гаралтай хэмээн янз янзаар тайлбарладаг.

Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу (Чингис) хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун, зүүн хоёр гар болгон хуваан, XVI-XVII зууны заагт халхын Сэцэн ханд захируулжээ.

Дараа нь Өвөр монголд харъяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.

Чингээд үзэмчинд хошуу сумын зохион...

2011-05-12
ХАЛХЧУУДЫН ТАЛААР

Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм.

Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.

XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ.

Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түши...

2011-05-12
бУРИАД ЯСТНЫ ТАЛААР ТОВЧХОН

Монголын нэгэн гол ястан нь Буриад монголчууд билээ.

Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого (хялго), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.

Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзу...

2011-05-12
АТТИЛА ХААНЫ ТУХАЙ

Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв.

Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

Гэтэл ...

2011-05-12
Эзэн Чингисийн угсааны хаадын тухай товчхоноор

Сайн байцгаана уу? Сурагчидаа

Чингис хаан 

1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.

Өгөөдэй хаан

1187 оны улаагчин морин жил төрж 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.

Гүег хаан

1206 оны улаагчин барс жил төрж 1248 оны шар бичин жил таалал ...