2011-03-25
Эцэг эхчүүдэд
Хүүхдийн хүмүүжил

Эцэг эхчүүд хүүхдийнхээ муухай аашийг дарах гэж  тоглоом чихрээр хуурдаг ч тэдний зан авирын гол шалтгаан чихэр тоглоом дутагдсанаас биш байдаг учраас түрхэн зуур л дарах явцгүй арга. Тэгээд ч ийм арга барил хүүхдэд муу зан суулгадаг.

    Гол шалтгаан нь юу юу байж болох вэ?

1.    Их хэмжээгээр чихэр иддэг хүүхэд тогтворгүй, онгироо, хөөрүү зан гаргадаг. Мөн эрүүл бус хооллолт буруу хоолны дэглэм нь ааштай, анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутай, сахилгагүй, зан авирт нөлөөлдөг. Ийм хүүхдүүд мөн эмзэг, ууртай хэдэр зан гаргах нь ч бий.

Та хүүхдээ эрүүл зөв хооллосноор ааш араншинг нь төдийгүй эрүүл мэндийг нь хамгаалах болно. Гэхдээ жимсний жүүс ихээр уулгасныгаа эрүүл витаминлаг хооллолоо гэж бодож болохгүй шүү. Жүүсэнд сахар ихээр агуулагддаг тул цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлэх аюултай.

2.    Дасгал хийх нь тэдний зан авирт тун тустай. Гэхдээ дасгал гэдэг нь тэдний хувьд зүгээр гүйж хариаж наадахыг хэлж байгаа юм шүү. Ялангуяа цэвэр агаарт хамт зугаалах үед тэдний муухай ааш алга болно. Та бага насны хүүхэдтэй агаарт бөмбөг тогло. Бөмбөгөө өнхрүүлж, шидэж, тэгээд араас нь явж авчрахдаа тонгойж, гүй энэ бол тун зугаатай дасгал

3.    1-7 настай хүүхдүүд дунджаар 12-14 цаг унтаж амарч байх ёстой. 7 наснаас хойш 10 цаг унтах нь хэвийн хэмжээ юм. Харин хангалттай унтаж амарч чадахгүй байгаа хүүхдийн хувьд уурлаж, уцаарлаж уйлах нь аргагүй. Иймд хүүхдээ тухтай унтаж амрах нөхцөлийг бүрдүүл. Гэхдээ эхнээсээ чимээгүй нам гүм орчинд унтаж сурсан хүүхэд жоохон л чимээ гарвал сэрж уйлагнах нь бий. Танай гэр орон байнга чимээгүй байх нөхцлийг бүрдүүлж чадахгүй бол хүүхдээ дуу чимээнд унтуулж сургаарай.

4.    Хүүхэд бүр телевизийн өмнө донтой юм шиг олон цагаар суудаг. Телевизээр гардаг маш олон нэвтрүүлэг хүүхдэд яавч тохирохгүй гэдгийг санаарай. Тэд телевизээр үзсэн муухай зан авир үг хэллэгийг тун хурдан сурна. Зурагт үзэх цагийг тогтоож, ямар нэвтрүүлэг үзэж байгааг нь анзаарч байгаарай. Хүүхэд гэдэг бол цэв цэвэрхэн цаас. Харин цаасан дээр муу муухай зүйл бичих нь дэмий. Аав ээжийн гаргадаг ааш араншинг болон үзэж харж ертөнцөөсөө мэдэж авсан бүхнээ хүүхэд өөртөө тусгаж аваад шууд л хэрэгжүүлж дуурайж эхэлдэг.

5.    Үлгэр жишээ болох гэдэг маш чухал. Та болон танай гэр бүлийн гишүүд тэвчээр алдаж нэг нэгэн рүүгээ уурлаж хашхичдаг биш биз? Та дуугаа өндөрсгөн хэн нэгнийг загнадаг уу? тийм бол та хүүхдээ яагаад уурлаад байгаа юм бол гэж гайхах ямар ч шаардлага үгүй. Та юу хийнэ тэд дуурайна.

6.    Хүүхдээ хүндлэх хэрэгтэй. Хэдийгээр тэдний ааш араншин учир нь олдохгүй, уйлагнаж, тоглоомоо шидэлж, таныг үл тоомсорлож, үгэнд чинь орохгүй байсан ч тэвчээртэй бай. Таныг уурлах тусам хүүхэд чинь улам л цаашилна.
Бичсэн: tulgaa | цаг: 11:52 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих