2011-03-25
урт удаан амьдрахын тулд
Зөвхөн мэдээллийг унших |
1. Инээж баясах нь нэн тустай



Алиа хошин, наргианч хүмүүс  урт насалдаг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.  Инээж баясах нь хүний   амьдрах чадварыг  31 хувиар нэмэгдүүлдэг болохыг Норвеги улсад хүнд  өвчтэй хүмүүст хийсэн судалгааны дүнгээс харж болох юм.  Питтсбургийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн  Эрүүл  амьдрахуйн хөтөлбөрийн захирал, анагаах ухааны доктор Брус Рабины үзэж буйгаар хүнд  ямар нэгэн зүйл инээдтэй санагдах агшинд  тухайн хүний  биед  хөгшрөлтийн эсрэг гормон ялгардаг ажээ.

2. Хамгийн чухал  таван амин дэм



Ямар ч хүн  эрүүл чийрэг байж урт удаан амьдрахын тулд өдөрт дараах хэмжээний витамин, бодисыг хэрэглэх хэрэгтэй гэж  'Залуугаараа байхын тулд” номын  зохиогчдын нэг   Др. Майкл Ройзин хэлжээ. Тэдгээр амин дэмүүдийн нэг нь  малти-витамин аж. Уг витамин нь  тархи мэдрэлийн үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд 600 мг омега-3 (загасны) тос; яс болон зүрхний хэвийн ажиллагаанд зориулж 1,000 нэгж Д витамин; ясны бэхжилтэд хэрэгтэй кальци 600 мг; кальцийн улмаас үүдэлтэй хаван, өтгөн хатах явдлыг саармагжуулахад тустай магни 200 мг-ыг тус тус агуулдаг байна.

Харин  Малти-витамины талыг нь өглөөний цайны үеэр, үлдсэнийг нь оройн хоолныхоо үеэр уувал шингэц нь хамгийн сайн байдаг ажээ. 

 
3. Буйлны үрэвслээс сэргийлэхийн тулд . . .



Шүд цэвэрлэх мяндсан чигчлүүр утас нь амны хөндийн өвчнөөс сэргийлэхэд ач холбогдолтой ажээ. Учир нь тийм утсыг хэрэглэхэд артерын судас, дархлааны тогтолцооны хөгшрөлтийг хурдасгаж байдаг буйлны үрэвслөөр өвдөх нь багасдаг   гэж доктор  Ройзен зөвлөж байна. Буйл нь үрэвсэж байдаг хүмүүсийн зүрх өвдөх, зүрхний өвчний улмаас нас барах магадлал өндөр байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна.
 
4. Явган их яв,  гэхдээ ярьж хөөрч бай



Хүн өдөрт доод тал нь  гучин минут явган явж байх нь эрүүл мэндэд тун хэрэгтэй талаар та бишгүй л дуулсан байх. Чингэхдээ найз нөхөдтэйгээ хамт алхаж байх нь бүр ч дээр гэнэ. Бусадтай харилцаанд орж байх нь стрессгүй байхад тустай тул энэ нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх төдийгүй эрүүл мэндэд давхар ач холбогдолтой байдаг аж. 70 –аас дээш настай бөгөөд олон найз нөхөдтэй хүмүүс бусадтай бага  харьцдаг хүмүүсээс дунджаар 22 хувиар илүү урт насалдагийг Австралид 10 жилийн турш  хийгдсэн судалгааны дүн нотолж байгаа юм.
 
5. Солонгын олон өнгөтэй ногоо ид  



Хүнсэндээ өнгө өнгийн ногоо хэрглэж байх нь эрүүл мэндэд сайн гэнэ. Олон өнгийн жимс, ногоонд  химийн ямар ч хольц ороогүй байх тусам тэр нь органик хүнс байх болно гэж “Урт наслах нууц”  номын зохиогч  Канион Ранч хэлж  байна. Тиймээс уншигч та хүнсний дэлгүүрээр үйлчүүлэхдээ   байнга шинэхэн бас  өнгө өнгийн ногоо авч байгаарай. 

 
6. Биендээ тохирсон жинтэй байхыг хичээ



Биеийн жингээ өсвөр үеийнхэнтэйгээ ойролцоо байлгах нь эрүүл мэндэд сайн гэнэ.  Ялангуяа 18-аас 40 насны хооронд жин нэмэх нь болгоомжилбол зохих зүйл гэж  Доктор  Ройзены үзэж байна. Учир нь,  биеийн  жин 10 хувиар нэмэгдэх тутам  даралт ихэсдэг. Тэгвэл  даралт нь хөгшрөлтөд нөлөөлдөг нэг гол хүчин зүйл юм байна. Мөн  өдөр тутам авдаг калорынхаа хэмжээг 10 – 20 хувиар бууруулах нь урт наслахад нөлөөлдөг гэж “Удаан бөгөөд сайхан амьдрах 9 алхам” номыг  зохиогчдын нэг  Терри Гроссман хэллээ.


 
7. Сайхан  зүйл бодож, сайн  үйл бүтээ...



Эрүүл  мэндийн холбогдолтой 30 гаруй судалгааны үр дүнг    нягтлан үзэхэд хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүмүүс эрүүл мэндийн асуудал, бэрхшээлтэй тулгарах нь,   сэтгэл санаагаар  унах нь бага байдаг ажээ.  Доктор  Рабин Хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь   найз нөхөдтэй болох, амьдрал, үйл ажиллагааны зорилго зорилтоо нягтруулах нэг арга зам гэж  үзэж байна.

 

8. Бэлгийн дотно харьцааны ач тус



Даралтын хэмжээг буруулах, биеийн дархлааг сайжруулахад бэлгийн үйл ажиллагаа ач холбогдолтой гэдэг билээ. Энэ нь хүнийг тайвшруулж, бэлгийн харьцаанд орогчтой тогтоосон харилцааг бэхжүүлж өгдөг. Мөн  урт наслахад эерэгээр нөлөөлдөг гэж доктор  Гроссман хэлсэн байдаг. Бэлгийн харьцаандаа сэтгэл хангалуун явдаг эмэгтэйчүүд тийм бус эмэгтэйчүүдээс илүү урт насалдаг болохыг  судалгаагаар  тогтоосон байна.

 

9. Ажлаа аль болохоор гүйцээж бай



Ажлаа, ялангуяа дарамттай ажлаа дуусгалгүй хуримтлуулах, төлбөр тооцоогоо барагдуулалгүй  орхих нь  хүний эрүүл мэндэд гэр бүл сарних, үхэл хагацал тохиолдохын адил үр нөлөө үзүүлэх боломжтой нь судалгаагаар  тогтоогджээ. Тийнхүү хуримтлагддаг “дарамт” хүний насыг 8 хүртэл жилээр хорогдуулж чадна гэж доктор  Ройзон үзэж байна.

 

10. Сайн унтаж амарч бай...



Өдөрт долоогоос найман цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд хамгийн зохистой болох нь судалгаагаар тотоогджээ. Нойрны дутагдлаас болж зүрх өвдөх, таргалах, чихрийн шижингээр өвдөх, биеийн дархлаа сулрах эрсдэл нэмэгддэг гэдгийг  доктор Липонис хэлж байгаа юм.   Сайн амрахын тулд тас  харанхуй сэрүүн өрөөнд, шаардлагатай бол нүдний халхавчтай унтахыг тэрээр зөвлөж байна.

Бичсэн: tulgaa | цаг: 12:21 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих