2011-04-13
Нирун

Сайн байцгаана уу сурагчидаа Та бүхэндээ Нирун буюу Жужан улсын
Жужан буюу Нирун нар нь Монгол улсын нутагт голлон төвлөрсөн өөрийн төрт улсыг байгуулан Азийн түүхэнд мөрөө үлдээсэн нүүдэлчин аймгуудын нэг юм.  Жужан буюу Нирун улс нь 330 – 555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас Солонгос хүртлэх өргөөн уудам нутгийг захиран оршин тогтнож байжээ.

402 онд Шэлүнь буюу Жарун өөрийгөө “Жужан Дэудай хаган” хэмээн зарлаж Жужан улсыг албан ёсоор байгуулан хаан ширээнд сууснаа мэдэгдсэн ба Шэлүний үеэс хойш Жужан улс нь хүчирхэгжсэн. Энэ үеэс хаан цолыг хэрэглэх болж улсын эзнийг Хаган буюу хаан, түүний гэргийг Хагатун буюу хатан хэмээн хэрлэх болж энэ нь нүүдэлчдийн дунд хэвшин тогтжээ.

Жужаны хаад хан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хаан суусан байна.  

Шэлүнь Жужан улсыг байгуулж урьлд нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоосон.

Жужан нар нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү хөгжингүй байсан ба өөрсдийн тогтсон ёс заншилтай  ба түүнийгээ баримтлан дагадаг байжээ. Жужаны соёлын бас нэг онцлог нь гэвэл хожим нь бурхны шашин дэлгэрч бүр төрийн шашины хэмжээнд хүрч байсан байна.  

410 онд Шэлүнь Тоба улстай байлдаж яваад буцах замдаа таалал төгссөн ба түүний хүү балчир байсан тул түүний дүү болох Хулюйг хаанаар өргөмжилж Айкугай хаан цол өгсөн байна. Хэдийгээр Шэлүнь хаанаас хойш Жужан улсын хүч ерөнхийдөө суларсан боловч  180 орчим жил оршин тогтносон юм.

552 онд Жужаны захиргаан доорх Түрэг угсаатан бослого гаргаснаар 555 онд бут цохигдон мөхөж үндсэн хүн ам нь Түрэгийн харьяанд орж Татар аймгуудын өвөг дээдэс болсон байна. Жужаны зарим хэсэг нь Монголоос гарч 6-р зууны үед Ижил мөрнмй хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан.  

Жужан нар нь Монголчуудтай гарал үүсэл, хэл соёлын холбоотой бөгөөд Монгол угсаатны соёлын нийтлэг болон өвөгт хамаарагдах ард түмэн байжээ.
Бичсэн: tulgaa | цаг: 12:30 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих