2011-05-11
Хотула хан

Хутула хан 1150-иад онуудад Хамаг Монголын хан байжээ. Түүний эцэг Хабул хан юм. Хабул хан нас барахдаа долоон хүүтэй атал Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хан болгохоор зааж үлдээсэн боловч тун удалгүй татар аймгийнхан Амбагай ханыг барин Алтан улсад хүргэж алуулсан байна. Нууц товчоонд өгүүлснээр Амбагай хан Хутула ба өөрийн хүү Хадаан тайши нарыг нэр дурдан өшөө авахыг захисан байна. Амбагай хан нэр заасан тул монголчууд Онон мөрний Хорханаг Жубурын хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хутулыг хан болгожээ. Хутула ба Хадаан тайш татаруудтай олон удаа тулалдсан боловч амжилт олоогүй байна. Хутула хан их бяр чадалтай хүн байсан хэмээн Хамаг Монголчууд үлгэр домог болгон ярьдаг байжээ.

Хиад боржигин овгийн Хутула бол Чингис хааны өвөг эцэг Бартан баатарын дүү болно. Хүү нь Алтан гэгч байсан бүлгээ.


Бичсэн: tulgaa | цаг: 23:17 | Монголын түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих