2011-05-12
ДӨРВӨД

Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.

Дөрвөд аймаг XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) ньТоргуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ.

Ингээд дотоод хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдасаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар ор...

2011-05-12
ҮЗЭМЧИН

Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх ба үзүүртэй хурц шулуун гэсэн утгатай үгнээс гаралтай хэмээн янз янзаар тайлбарладаг.

Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу (Чингис) хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун, зүүн хоёр гар болгон хуваан, XVI-XVII зууны заагт халхын Сэцэн ханд захируулжээ.

Дараа нь Өвөр монголд харъяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.

Чингээд үзэмчинд хошуу сумын зохион...

2011-05-12
ХАЛХЧУУДЫН ТАЛААР

Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм.

Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.

XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ.

Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түши...

2011-05-12
бУРИАД ЯСТНЫ ТАЛААР ТОВЧХОН

Монголын нэгэн гол ястан нь Буриад монголчууд билээ.

Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого (хялго), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.

Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзу...

2011-05-12
АТТИЛА ХААНЫ ТУХАЙ

Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв.

Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

Гэтэл ...

2011-05-12
Эзэн Чингисийн угсааны хаадын тухай товчхоноор

Сайн байцгаана уу? Сурагчидаа

Чингис хаан 

1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.

Өгөөдэй хаан

1187 оны улаагчин морин жил төрж 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.

Гүег хаан

1206 оны улаагчин барс жил төрж 1248 оны шар бичин жил таалал ...

2011-05-11
Мандухай сэцэн хатан
Мандухай Сэцэн хатан PDF Хэвлэх И-мэйл
Түмэд аймгийн Энхүд овогтон. Цоросбай Төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны (1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан) бага хатан болжээ. Мандухай төрөлхийн сэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан нь болсон тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлэвсрэн хоцоржээ. Энэ үед Чингис хааны Алтан урагтны гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн нь Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн...
2011-05-11
Есүхэй баатар

Есүхэй баатар нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны эцэг байжээ. Есүхэйн эцэг Бартан баатар нь Хамаг Монголын Хабул хааны хоёр дахь хүү байжээ. Хамаг Монголын Хутула хаан нас барсны дараагаар Хамаг Монголын ханлиг тодорхой хангүй байсан боловч Хиад Боржигин овгийг Есүхэй баатар удирдаж байжээ. 1162 онд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэг бут цохин устгасан байна. Энэ үйл явдал түүний хатан Өэлүн үжин Тэмүжинг (хожим Чингис хаан) төрүүлэхтэй тохиосон тул хүүдээ Тэмүжин гэж нэр өгчээ.

Есүхэй баатар 1171 оны үед 9 настай хүү Тэмүжинг Хонгирадын Дай Сэцэний охин Бөртэтэй сүй тавин орхиж...

2011-05-11
Хотула хан

Хутула хан 1150-иад онуудад Хамаг Монголын хан байжээ. Түүний эцэг Хабул хан юм. Хабул хан нас барахдаа долоон хүүтэй атал Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хан болгохоор зааж үлдээсэн боловч тун удалгүй татар аймгийнхан Амбагай ханыг барин Алтан улсад хүргэж алуулсан байна. Нууц товчоонд өгүүлснээр Амбагай хан Хутула ба өөрийн хүү Хадаан тайши нарыг нэр дурдан өшөө авахыг захисан байна. Амбагай хан нэр заасан тул монголчууд Онон мөрний Хорханаг Жубурын хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хутулыг хан болгожээ. Хутула ба Хадаан тайш татаруудтай олон удаа тулалдсан боловч амжилт олоогүй байна. Хуту...

2011-05-11
Хабул хан

Чингис хааны элэнц эцэг Хабул хан нь 12-р зууны эхэн ба дунд үе буюу Кидан гүрэн мөхөж (1125) ба Зүрчидийн Алтан улс байгуулагдаж байсан (1115) цаг үед Боржигин, Тайчуудын овгуудыг нэгтгэсэн Хамаг Монгол аймгийн хан (ойролцоогоор 1123-1150) байжээ. Хабул хан Боданчар мунхагийн үр удам болох Тумбинай цэцний хүү бөгөөд түүний хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг болох Есүхэй баатарын эцэг болно. Хабул хан 1135 оны үед Өмнөд Хятадын Сүн улстай дайтаж байсан Алтан улс руу довтолж байжээ. Мөн Алтан улсын Шицзун хааны сахлыг согтуугаар татан зулгаасан гэж тэмдэглэгдсэн байдаг. Барьж авчи...